dfdsf sdagagdfg erg sdfg fdsgs dfg sdaf sdf

Monday, July 21, 2008

Интэрнэт бартер худалдаа.

Канадын Кайл Макдональд гэдэг хүн Интернэтээр хийдэг бартерын худалдааны шинэ оргилд хүрэх бодолтой байна.

Хоёр жилийн өмнө тэр олон үе шаттай хувилбар хэрэглэснээр улаан өнгийн жирийн бичгийн хавчаарыг Киплинг хотхонд байшингаар сольж дөнгөжээ. Гэвч овсгоотой эр Умард Америкийн тэгш тал нутагт байгаа унтлагын гурав, ванны хоёр өрөөтэй байшиндаа байнга суухаар очихыг хүсээгүй байна.
Макдональд “Канадиан пресс” сонинд өгсөн ярилцлагадаа хүрсэн амжилтдаа сэтгэл тайвшрах яагаа ч үгүй, харин ч “улам урагшилж, солилцоогоо үргэлжлүүлэхийг” хүсч байна гэж хэлжээ.

Бичгийн хавчаарыг фермерийн хуучин байшин болгох ажилд тэр нэг жил орчим хугацаа зарцуулсан байна. Тосон балын үсэг санал болгосон Ванкувер хотын нэг оршин суугч эмэгтэй хавчаараар солихыг хүссэн эхний хүн болжээ.

Овсгоотой Кайл энэ үзгийг Интернэтийн дуудлага худалдаанд тэр дор нь тавьж, тэгснээр ажил төрөл бүтээд явчихжээ. Юу гэвэл эхлээд тэр хаалганы бариул, дараа нь халаалтын тулга, цахилгаан генератор, хайрцаг шар айраг, цаснаа явагч машин, Як хотод очих тасалбар, хуучин ачааны машин, дууны бичлэгийн гэрээ, Финикст индианы зуны байшинд суух нэг жилийн гэрээ, сүүлд нь Корбин Бернсенийн шинэ киноны дүрд тоглох эрх олж авчээ.

Тийнхүү Мэйн-стритийн зүүн хэсэг дэх 1920 оны байшинг худалдан авсан Киплинг хотын захиргаа арилжаанд оролцохоор шийдэж, түүнийг Кайл Макдональд санал болгосон байна.

эх сурвалж: http://enkhbayar.net

4 comments: